Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

576 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1 дэх хэсгийн “ ...хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна”, 2 дахь хэсгийн “Хүнийг хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно”; Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн “… хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Монгол Улсын иргэн энэхүү үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”; Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэжээ. Мөн Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал болон Иргэний ба Улс төрийн эрхийн тухай Олон улсын Пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын холбогдох заалтуудыг дурджээ” гэжээ. Хоёр.Иргэн Г.Алтан, Ө.Мөнхтуяа нарын 2002 оны 03 сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдлийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат хянан үзэж: Өргөдөл гаргагч нар нь Компанийн тухай Монгол Улсын хуулийн 58 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн талаар өргөдөлд тодорхой зүйл дурдаагүй байна. Компаний тухай хуулийн 58 дугаар зүйлийн бусад заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэж үзэж буй өргөдөлд дурдсан үндэслэлүүд нь Компанийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх явцад гарч буй асуудал гэж үзлээ. Өргөдөл гаргагч нар өргөдөлд дурдсан үндэслэлээ нотлох бичиг баримтад зөвхөн “АПУ” хувьцаат компаний хувь нийлүүлэгчдийн хуралтай холбогдсон материал /25 хуудас/-ыг ирүүлжээ. Иймд уг өргөдлийн дагуу үүсч буй маргааны асуудлыг шүүх шийдвэрлэхээс гадна компанийн талаархи хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлыг ч мөн зохих журмын дагуу авч үзэж болох юм. Энэ нөхцөл байдал нь уг өргөдөлд дурдсан хүсэлт Цэцийн харъяалан шийдвэрлэх маргаан биш тул Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2, 5-ын 3 дахь заалтыг үндэслэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан тухай 2002 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 9 тоот тогтоол гаргажээ. Гурав.Иргэн Д.Ламжавын 2002 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдлийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн В.Удвал хянан үзэж: Компанийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн заалтууд Үндсэн хуулийг, тухайлбал иргэн Д.Ламжавын өргөдөлд дурдсан заалтуудыг зөрчиж буй эсэх асуудлаар иргэн Д.Алтан, Ө.Мөнхтуяа нарын адил агуулгатай өргөдлийг Цэцийн гишүүн Н.Чинбат хянан шийдвэрлэж 2002 оны 9 тоот тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5