575 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”; Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно”; Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн “… хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Монгол Улсын иргэн энэхүү үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”; Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, 2 дахь хэсгийн “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно”, 3 дахь хэсгийн “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож болохгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Иймд энэхүү өргөдөлд дурдсан нэхэмжлэлээр Үндсэн хуулийн маргаан үүсгэж, хянаж шийдвэрлэж өгөхийг гүнээ хүсье” гэжээ. 3. Иргэн Д.Ламжав 2002 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэмэлт тайлбартаа: “2002 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө Компанийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж байгаа тухай нэхэмжлэл гаргасан билээ. Энэхүү өргөдөлд дурдсан нэхэмжлэлтэй хамтатган “Компанийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4, 67 дугаар зүйлийн 1 дэх заалт өргөдөлд иш татсан Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 2, Арван есдүгээр 3 дахь хэсгийн заалтыг зөрчиж байна” гээд энэхүү үндэслэлээ жишээн дээр тайлбарласан бөгөөд НҮБ-аас баталсан Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын холбогдох зарим заалтаас иш татсан байна.” гэжээ. 4. Иргэн Д.Ламжав 2002 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөлдөө: “Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 1, 2; 87 дугаар зүйлийн 2; 93 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтууд Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”; Аравдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”; Арван дөрөвдүгээр зүйлийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5