Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

574 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хувьцаа эзэмшигчийн хувьцаа нь хэн нэг булхайтай этгээдийн луйвраар “хэзээ ч” саналын эрх эдлэхгүй, багц хувьцаа эзэмших утга учраа алдах, хэдэн зуун сая, тэрбумаар тоологдох өмч хөрөнгө, үнэт цаас түүнтэй холбогдон үүсэх өмчлөгчийн эрх үүрд байхгүй болохоор байна. 5) Компанийн хуулийн 97 дугаар зүйлд “нэгдмэл сонирхолтой этгээд гэдэгт гэр бүлийн гишүүд, эхнэр, нөхөр, 18 насанд хүрээгүй хүүхэд, нэг компанийн албан тушаалтан орно” гэж зааж, 58 дугаар зүйлд зааснаар бусдын хувьцааг худалдан авах саналыг зөвхөн “зарлаагүй”-н төлөөх хариуцлагыг гэр бүлийн бүх гишүүдэд, насанд хүрээгүй хүүхэд, хамт ажилладаг гэдгээр албан тушаалтанд хүртэл тулган хүлээлгэж, өмчлөх эрх, санал өгөх, сонгох, сонгогдох эрхийг хасах нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно гэж заасан заалттай зөрчилдөж байна. Компанийн хуулийн 58 дугаар зүйл нь Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 3-д “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно”, 5 дугаар зүйлийн 2-д “...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасантай утга агуулгаараа зөрчилдөж, Монголын 300 орчим компанийн 33.3 хувиас дээш хувьцаа эзэмшигч олон арван хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасаар гэрчлэгдсэн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө юу ч биш, зөвхөн Хөрөнгийн биржид бүртгэлтэй цаас болгож, хүний эрх, түүний дотор хүний өмчийн эрх ноцтой зөрчигдөж байх тул Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн дагуу энэ асуудлыг хянан шийдвэрлэж, Компанийн хуулийн 58 дугаар зүйлийг хүчингүй болгож өгнө үү. Тэгээд ч Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 3-т “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуулинд нийцээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” заалтын дагуу бүх шатны шүүх Компанийн хуулийн 58 дугаар зүйлийг баримтлан хувьцаа эзэмшигчдийн маргааныг шийдвэрлэх боломжгүй тул энэ нэхэмжлэлийг аль болох шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. 2. Иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд 2002 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан өргөдөлдөө: “Компанийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5