573 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэдгийг хэн тодорхойлох, мөн бусад хувь нийлүүлэгчдийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргах журмыг өнөөг болтол гаргаагүй, Монголын 300 гаруй хувьцаат компанийн хяналтын багцыг эзэмшигчдийн нэг нь ч бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцаа худалдан авахаар хэвлэл мэдээллээр зарлаагүй, хууль хэрэгжсэнээс хойш 2 жилийн дараа Үнэт цаасны хороо сая л анхааруулга сонинд нийтэлж байна. 3) Компанийн хувьцааны хяналтын багцыг эзэмшигч саналын зөрчилтэй хэд хэдэн хэсэг болж бие биенийгээ үгүйсгэн “саналын эрхгүй” болгож, энэ тохиолдолд компанийн эрх барих дээд байгууллага болох хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэх бүх асуудалд санал өгөх, компанийн эрх барих байгууллага болох ТУЗ, хяналтын зөвлөлд сонгох, сонгогдох, үнэт цаасаар гэрчлэгдсэн компанийн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах боломжгүй болгож байна. Ингэж хувьцааг “саналын эрхгүй” гэж хувь хүний өмчлөх эрхийг хэн нэг этгээд шууд дур мэдэн хассан нь сонирхогч этгээдийн хүсэлт, нэхэмжлэлээр шүүх авч хэлэлцэх Үндсэн хуулийн заалтыг зөрчиж, хэн ч хамаагүй этгээд, түүний дотор хэд хэдэн хувьцаа эзэмшигчид хуйвалдааны замаар бусад хувьцаа эзэмшигчдээ хохироон асуудлыг шийдвэрлэж болох утга санаатай хуулийн заалт байгаа нь Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно”, мөн 47 дугаар зүйлийн 2-д “...шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэсэн заалт зөрчигдөхөд хүргэж байна. 4) Компанийн хувьцааны хяналтын багц хувьцааг эзэмшигч хэд, хэдэн этгээд байвал тэднийг нэгдмэл сонирхолтой этгээд мөн гэдгийг хэн, хэрхэн тооцох /нэг компанийн албан тушаалтан байтугай нэг гэр бүлийн гишүүд эсрэг тэсрэг сонирхолтой байдаг ба Үндсэн хууль, Иргэний хуулиар гэр бүлийн гишүүд хуваарьт өмчөө өөрөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй/, төрийн өмчтэй компани /төрийн болон орон нутгийн өмчийн хууль/-иар хувьчлагдах 58 дугаар зүйл үйлчлэх эсэх мөн хувьцааны “саналын эрх” хасагдах нь хэзээ, ямар нөхцөлд эргэж “сэргээгдэх” хуулийн зохицуулалт байхгүй байгаа нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан заалттай зөрчилдөж энэ нь компанийн 33.3 хувиас дээш
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5