572 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл халдашгүй эрхийг зөрчсөн, хувьцаа эзэмшигч нарын дунд маргаан үүсгэсэн, нэг хэсэг хувьцаа эзэмшигч эсрэг саналтай багц хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус өмчлөх эрхтэй холбогдсон эрх, эрх чөлөөг шууд хасаж дураар авирлах ноцтой нөхцөл байдал үүсгэж байна. Ингэснээр ХК-ны хувьцаа эзэмшигчид Үндсэн хуулинд заасан өмч, түүнтэй холбогдсон эрхээ хамгаалахаар тэмцэж заримдаа энэ нь улс орныг, хэвлэл мэдээллийг талцуулан маргалдуулж, ихээхэн сөрөг үр дагавар гарч нийгэм, улс төрийн таагүй нөхцөл байдал үүсгэж болзошгүй байна. Одоо Монгол Улсын Үнэт цаасны хороонд бүртгэлтэй 300 гаруй компанид ийм байдал бүрэлдээд байгаа бөгөөд цаашид компанийн удирдлагын төлөө тэмцэл, маргаан үүсгэх, энэ нь төр засгийн нэр хүндэд хохиролтой, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдлүүд үргэлжлэн гарах, Үндсэн хууль зөрчигдсөөр байхад хүргэж байна. “АПУ” ХК-ны хувьд гэхэд 51 хувийн хувьцаа эзэмшигч нөгөө 49 хувийн хувьцаа эзэмшигч болох 4000 шахам хувьцаа эзэмшигч нарын хувьцааг өмчлөх, өмчтэй холбогдсон бусад эрх, компанийн удирдлагад сонгох, сонгогдох эрхийг нь Компанийн хуулийн 58 дугаар зүйлээр шалтаглан хасаж, дураар авирлах, хууль завхруулах, өөртөө шүүхийн таслан шийдвэрлэх, хууль тайлбарлах эрхийг олгож нийгмийн бухимдал, зөрчил үүсгэж байна. Компанийн хуулийн 58.1-д “Компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авсан этгээд нь уг хяналтын багцыг худалдан авсан өдрөөс хойш ажлын 60 хоногийн дотор багтаан бусад хувь нийлүүлэгчдийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал болгох үүрэгтэй”. Мөн 58.2-д “Компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээд нь энэ хуулийн 58.1-д заасан саналыг гаргаагүй бол уг этгээд болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь саналын эрх эдлэхгүй” гэж заасан. Мөн 58.4-т “Хэрэв хувьчлалын дүнд хяналтын багцыг авсан бол энэ хуулийн 58.1-д заасан заалт үйлчлэхгүй” гэж тогтоосон. Энэ нь: 1) Төрөөс хувьчлагдсан багц хувьцаа эзэмшигчдэд нэг талын, илт давуу байдал олгон Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн “Монгол Улсад хууль ёсоор суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна” гэсэн заалтыг зөрчсөн. 2) Үнэт цаасны Хорооноос Компанийн хуулийн 58 дугаар зүйлийг хэрэгжүүлэх, хяналтын багцыг эзэмшигч нэгдмэл сонирхолтой этгээд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5