Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

571 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2002.06.26 Дугаар 03 Улаанбаатар хот Иргэн Г.Алтан, иргэн Ө.Мөнхтуяа, иргэн Д.Ламжав нараас Компанийн тухай Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 58 дугаар зүйл, 67 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 83 дугаар зүйл, 87 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 98 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим. 18 цаг 32 минут Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Ж.Амарсанаа /илтгэгч/, Ж.Болдбаатар, Ч.Дашням, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяа, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Сугар, Р.Содхүү нарыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийв. Нэг. 1.Иргэн Г.Алтан, иргэн Ө.Мөнхтуяа нар Үндсэн хуулийн цэцэд 2002 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан өргөдөлдөө: “Монгол Улсын Компанийн тухай хуулийн заалт нь Үндсэн хуулийн заалтуудтай зөрчилдөж байгаа тул энэ заалтын талаар дүгнэлт гаргуулахаар өргөдөл гаргаж байна. 1999 онд УИХ-аар хэлэлцэн батлагдсан Компанийн тухай хуулийн зарим заалт нь хувьцаат компаниудын эрх зүйн харилцааг зохицуулах чадваргүй, Үндсэн хуулинд заасан хүний эрх, ялангуяа хүний хувийн өмчийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5