570 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зөвшилцөн Цагдаагийн төв байгууллагын дарга батална” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийн “...хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ...баривчлах, ...эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Монгол Улсын Их Хурлын 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10 тоот тогтоолын хууль зүйн үндэслэл батлагдахгүй байна. МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС: Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Эрүүлжүүлэх журам”-ыг Улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн цагдаагийн төв байгууллагын дарга батална” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийн “...хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ...баривчлах, ...эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тул хүчингүй болгосугай. 2. Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 02 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10 тоот тогтоолыг хүчингүй болгосугай. 3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэхүү тогтоол нь эцсийн бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болно. ДАРГА Н.ЖАНЦАН ГИШҮҮД Ж.БОЛДБААТАР Д.ЧИЛХААЖАВ Ж.АМАРСАНАА В.УДВАЛ Ч.ДАШНЯМ Н.ЧИНБАТ Ц.САРАНТУЯА
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5