Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

569 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэсэн ойлголттой байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Журмыг хууль болготол хуучин жишгээрээ байж болно. Энэ журам бол хуульд заасан журам биш. Улсын Их Хурал Цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүйд гайхаж байна. Б.Долгор-Дунд суудлын хуралдаанд Д.Мөрөн гишүүний гаргасан тайлбартай санал нэг байна. Одоогийн мөрдөгдөж буй эрүүлжүүлэх журам бол хуулиар тогтоосон журам юм гэж Улсын Их Хурал үзсэн. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь заалт хуульд заасан журам мөн. Харин энэ журмыг л зөрчихгүй байх ёстой. Цагдаагийн хуулийн төсөлд эрүүлжүүлэх журмыг Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайд, Улсын Ерөнхий прокурор зөвшилцөн гаргана гэж томъёологдон батлагдсан. Эрүүлжүүлэх журам боловсрогдож байгаа. ҮНДЭСЛЭЛ: “Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Эрүүлжүүлэх журам”-ыг улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн цагдаагийн төв байгууллагын дарга батална” гэсэн заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийн “...хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ...баривчлах, ...эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна. 1. Эрүүлжүүлэх гэдэг бол нэг талаас согтуугийн улмаас өөрийгөө жолоодох чадвараа ямар нэг хэмжээгээр алдсан хүнийг өөрийг нь хамгаалж, гэмт хэрэг, эрх зүйн зөрчил үйлдэх, бусдад гэм хор учруулах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрахаас урьдчилан сэргийлж буй арга хэмжээ боловч нөгөө талаас дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хүний халдашгүй чөлөөтэй байх тухай Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхийн хүрээг хөндөж хязгаарлаж буй албадлагын арга хэмжээ юм. 2. Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг ямар нэг хэмжээгээр хязгаарлаж буй эрүүлжүүлэх үйл ажиллагааг хуулиар биш Улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн төв байгууллагын даргын баталсан журмаар зохицуулахаар хуульд заасан нь хүний үндсэн эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлах тухай Үндсэн хуулийн үзэл баримтлал, агуулгад нийцэхгүй байна. 3. “Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Эрүүлжүүлэх журам”-ыг улсын Ерөнхий прокурортой

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5