Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

568 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөрөн Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд /дунд суудлын/ оролцож тайлбарлахдаа: “Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 1994 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 74 дүгээр тушаалаар “Эрүүлжүүлэх журам”-ыг баталсан ба уг журмаар эрүүлжүүлэх байрны нөхцөл, түүнд тавигдах шаардлага, эрүүлжүүлэх байранд хүлээн авах, түүнээс гаргах, эрүүлжүүлэх үйл ажиллагаанд тавих хяналт зэрэг зөвхөн процедурыг зааж өгсөн байна. Иймд Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, түүнийг үндэслэн гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 1994 оны 74 дүгээр тушаалаар батлагдсан “Эрүүлжүүлэх журам” нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй байна гэж үзэж байна” гэжээ. 3. Иргэн П.Баттогтохын өргөдлийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэж, хянан хэлэлцээд “Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүлжүүлэх журам”-ыг Улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн төв байгууллагын дарга батална гэсэн заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийн “...хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ...баривчлах, ...эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэсэн дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд уламжилжээ. Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг авч хэлэлцээд Улсын Их Хурлаас 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан 10 дугаар тогтоолд “Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүлжүүлэх журам”-ыг улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн төв байгууллагын дарга батална гэсэн заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийн “...хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ...баривчлах, ...эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй гэжээ. 4. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан дээр нэхэмжлэгч П.Баттогтох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгор нар дараах тайлбарыг гаргав. П.Баттогтох-Улсын Их Хурлын зарим гишүүд Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчих юм бол эрүүлжүүлэх үйл ажиллагаа зогсчихно

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5