567 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2002.06.06 Дугаар 02 Улаанбаатар хот Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн бүрэн бүрэлдэхүүнтэй /их суудлын/ хуралдааныг Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Ж.Болдбаатар, Д.Чилхаажав /илтгэгч/, Ж.Амарсанаа, В.Удвал, Н.Чинбат, Ч.Дашням, Ц.Сарантуяа, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан хийв. Хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн П.Баттогтохын гомдлоор үүссэн Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцэв. 1.Иргэн П.Баттогтох Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “...Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийн “...хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж буй Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Эрүүлжүүлэх журмыг улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн цагдаагийн төв байгууллагын дарга батална гэсэн заалт болон Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 1994 онд батлагдсан “Эрүүлжүүлэх журам”-ыг тус тус хүчингүй болгож эрүүлжүүлэх журмыг хуульчлан хэлбэршүүлэхийг Улсын Их Хуралд үүрэг болгосон шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5