564 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр “Эрүүлжүүлэх журам”-ыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн төв байгууллагын дарга батлахаар тогтоож эрхийг шилжүүлсэн явдал Үндсэн хуулийг зөрчсөн байна гэх үндэслэл тогтоогдож байна. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэг мөн зүйлийн бусад хэсэгтэй харьцуулахад “Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн давхар хамгаалалттай байгаа учир Цагдаагийн байгууллагын тухай хуулийн дээрх заалт Үндсэн хуулийг зөрчиж байна гэх үндэслэл тогтоогдож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүлжүүлэх журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн төв байгууллагын дарга батална гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийн ... “...хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ...баривчлах, ...эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Энэхүү дүгнэлтийг хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж хариу мэдэгдэхийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон Улсын Их Хуралд уламжилъя. ДАРГА Н.ЖАНЦАН ГИШҮҮД Д.ЧИЛХААЖАВ Н.ЧИНБАТ Ч.ДАШНЯМ Ц.САРАНТУЯА
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5