Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

563 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл асуудал хуульчилсан актаар бус, харин Улсын Их Хурлаас баталсан хуулиар хэлбэржсэн байх ёстой юм” гэжээ. 6.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөрөн Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож гаргасан тайлбартаа: “а/иргэн П.Баттогтох өргөдөлдөө эрүүлжүүлэх үйл ажиллагааг тайлбарлахдаа албадан саатуулах болон хорих гэсэн хоёр үе шатаас бүрддэг хэмээн ойлгосон нь эрүүгийн процессийн үйл ажиллагаатай хольж, ялгаа заагийг анзаараагүй хэрэг болсон байна гэжээ. Албадан саатуулах болон хорих үйл ажиллагааны аль аль нь эрх бүхий байгууллагын тогтоолоор, гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүний хувьд холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах журмаар хэрэгждэг үйл ажиллагаанууд юм. б/Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүлжүүлэх журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн төв байгууллагын дарга батална гэсэн нь өөрөө хуулинд заасан журам болж байна. в/Дэлхийн улс орнуудын жишгийг ажиглахад эрүүлжүүлэх үйл ажиллагааг хүчний байгууллага гүйцэтгэдэг бус, харин Эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэдэг болсон нь хүний эрхийг хамгаалах талаасаа илүү зөв зүйтэй хэмээн үздэг. Энэ саналыг би өөрөө бас дэмждэг юм. Энэ ажлыг гүйцэтгэхэд Эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн байгууллага хамтарч ажиллаж, үүнд цагдаагийн байгууллага хэв журам хамгаалах талаас нь оролцвол илүү зүйтэй юм” гэжээ. ХЯНАВАЛ: 1. Эрүүлжүүлэх нь согтуугийн улмаас өөрийгөө жолоодох чадвараа ямар нэг хэмжээгээр алдсан хүнийг юуны өмнө өөрийг нь хамгаалахад чиглэсэн арга хэмжээ. Нөгөөтэйгүүр хамгаалах зорилгыг хэрэгжүүлэхийн тулд захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлж буй хуулиар зөвшөөрсөн захиргааны албадлагын арга хэмжээний нэгэн төрөл учир хүний эрхийг тодорхой хэмжээнд зайлшгүй хөнддөг шинж чанартай байна. 2. Эрүүлжүүлэх нь согтуугаар яваа хүнийг цагдаагийн албан хаагчийн хяналтанд албадан авах, зориулалтын байранд хүлээн авах арга хэмжээ бөгөөд хэдийгээр хүнийг өөрийг нь элдэв ослоос хамгаалах зорилготой боловч хүний халдашгүй, чөлөөтэй байх тухай Үндсэн хуулинд заасан үндсэн эрхийн хүрээг хөндөж, хязгаарлаж байдаг. Дээр дурдсан үндэслэлүүдэд тулгуурлан Цагдаагийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5