565 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2002 оны 4 дүгээр № 10 Улаанбаатар хот сарын 19-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 02 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн арван тавын 15.1.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Эрүүлжүүлэх журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн цагдаагийн төв байгууллагын дарга батална” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-ын “...Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ...баривчлах, ...эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5