Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

562 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Эмэгтэйчүүдийн холбоо Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мөн өдрийн № 1/30 албан тоотдоо: Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ олон нийтийн газар согтуугаар хэвийн бус яваа хүнийг тусгай байранд эрүүлжүүлэх” гэсэн заалт нь манай улсын эгэл жирийн олон иргэдийн эрхэнд халдах нөхцөлийг бүрдүүлж байгаа нь үнэн юм. Тухайлбал, цагдаа нар олгогдсон эрхээ давруулан, ямар ч хэв журам зөрчилгүйгээр бага зэрэг халамцуу яваа иргэдийг албаар баривчилж сүрдүүлэн хэдэн төгрөг салгах, нэгжлэг хийж юутай явааг нь мэдсэний дараа нөгөө хүнийг гудамжны буланд үл таних хүмүүс зодож мөнгө, эд зүйлсийг нь булаасан бодит тохиолдол олон байдаг бөгөөд эгэл жирийн иргэд цагдаагийн байгууллага, цагдаа нарт үл итгэж дургүй байдгийн гол шалтгаан болдог юм. Мөн түүнчлэн бага зэрэг согтуу явсан настайвтар хүнийг өөр буудалд андуурч автобуснаас буусан байхад нь залуухан цагдаа сүрдүүлж, түүнд байсан 2000 төгрөгийг нь авсан байсантай миний бие таарч байв. Зарим цагдаа нар бааруушийн газарт хүмүүсийг ажиглаж, гарахыг нь отож байгаад албаар баривчилж мөнгө олдог нь нууц биш. Архаг архичин, жинхэнэ танхайрагчидтай ажиллахгүй хэрнээ жирийн иргэдийн архи уусан байдлыг далимдуулан хүч хэрэглэж сүрдүүлдэг, албаар сөргөлдөх уур амьсгал үүсгэж зодож нүддэг, тэгээд өршөөсөн дүр үзүүлж суллаад өөрсдөө мөнгө авдаг, цаагуураа хулгайчид, гар утасны наймаачидтай сүлбээтэй байдаг зэрэг нь манай доод тушаалын цагдаа нарын хийдэг бизнес болсоныг анхаарах цаг болсон. Өөрөөр хэлбэл, дээрх заалт нь манай цагдаагийн байгууллага цагдаа нарын ёс зүй төлөвшөөгүй байгаа өнөө үед иргэний эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдах бодит боломж олгож байгаа заалт мөн. Иймд хэрэв иймэрхүү заалт байх шаардлага байдаг бол “ хэвийн бус” гэдгийг тодруулах, согтуугаар танхайрсан ямар үйлдлийн үед баривчилж эрүүлжүүлэх ёстойг нарийвчлан зааж өгөх нь зүйтэй болов уу гэжээ. 5. Иргэн П.Баттогтох Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож гаргасан тайлбартаа: “Эрүүлжүүлэх журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн төв байгууллагын дарга баталж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийн заалтыг зөрчихөөс гадна мөн зүйлд заасан чөлөөтэй зорчих үндсэн эрхийг нэгэн адил зөрчиж байна. Дээр дурдсан эрхүүд нь Үндсэн хуулинд заасан үндсэн эрхүүд учраас эдгээрийг гагцхүү хуулиар хязгаарлах боломжтой юм. Эрүүлжүүлэх журам, түүний агуулга өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн эсэхээс үл хамааран үндсэн эрхийг хязгаарлах

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5