561 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 13 дахь хэсэгт заасан: “...Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалт нь өөртөө агуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүний эрх чөлөөг хязгаарлах ажиллагаа явуулах үндэслэл, журмыг хуульчилсан актаар биш, гагцхүү хуулиар хэлбэршүүлэхийн зорилго нь хүний эрх чөлөөг хязгаарлах ажиллагаа нь их нарийн бөгөөд төвөгтэй үйл ажиллагаа учир үүнийг дан ганц албан тушаалтан болон түүнийг тойрсон хэсэг зөвлөхүүдийн хүрээнд баталж шийдвэрлэх биш, харин Улсын Их Хурлын 76 гишүүн хамтаар хянан хэлэлцэж баталж буй нь хүний эрх, эрх чөлөөг төрөөс хэтрүүлэн зөрчихөөс хамгаалж, сэргийлэх ач холбогдолтой. Үүнийг ч Үндсэн хуулийн өмнө нь дурдсан заалт хангаж, үйлчилж байгаа юм. Тийнхүү хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах үйл ажиллагаа болох “Эрүүлжүүлэх журам”-ыг УИХ-аас биш, харин Цагдаагийн ерөнхий газрын дарга баталж, мөрдүүлж буй нь Үндсэн хууль зөрчиж буй хэрэг мөн. Тодруулбал, Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн ерөнхий газрын даргын гаргасан тушаалыг үндэслэн 1994 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийтээр дагаж мөрдөж буй “Эрүүлжүүлэх журам” нэртэй хуульчилсан актын агуулга нь Үндсэн хууль зөрчиж байгаагаас үл хамааран, харин түүний хэлбэржсэн байдал болон батлах субъектэд тавигдах шаардлагыг хангаагүй байдал нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа болно. Энэхүү зөрчлийг арилгахын тулд эрүүлжүүлэх ажиллагаа явуулах журмыг хуулийн хэлбэрт оруулах ёстой бөгөөд, жишээ нь: эрүүлжүүлэх ажиллагаа явуулах журмыг Цагдаагийн байгууллагын тухай хууль, эсхүл Захиргааны хариуцлагын тухай хуульд тусгай нэг бүлэг болгон хуульчлах, эсхүл тусдаа бие даасан нэг хууль болгон хэлбэршүүлж болох юм. Тиймээс Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийг зөрчиж буй Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг болон уг заалтанд үндэслэн батлагдсан 1994 оны “Эрүүлжүүлэх журам”, уг журмыг баталсан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалыг тус тус хүчингүй болгож эрүүлжүүлэх ажиллагаа явуулах журмыг хуульчлахыг Улсын Их Хуралд тодорхой хугацаа зааж, үүрэг болгосон шийдвэр гаргаж өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна гэжээ. 4.Өдрийн сонины 2002 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дугаараас иргэн П.Баттогтохын өргөдлөөр цэцэд маргаан хянан шалгах ажиллагаа үүсгэсэн тухай мэдээг хүлээн аваад Монголын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5