Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

560 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэмтэл учруулах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрахаас сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллага, албан тушаалтны зүгээс авч байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, эрүүлжүүлэх ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахтай холбогдсон үйл ажиллагаа биш, харин ч хүний эрхийг хамгаалах чиглэлээр хийж байгаа ажиллагаа юм. г/Эрүүлжүүлэх арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний амьд явах эрхийг баталгаажуулж байгаагийн зэрэгцээ нэг хүний эрх, нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг ардчилсан нийгмийн зарчимд бүрнээ нийцэж байгаа гэж үзэж байна. д/Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 1994 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 74 дүгээр тушаалаар “Эрүүлжүүлэх журам”-ыг баталсан ба уг журмаар эрүүлжүүлэх байрны нөхцөл, түүнд тавигдах шаардлага, эрүүлжүүлэх байранд хүлээн авах, түүнээс гаргах, эрүүлжүүлэх үйл ажиллагаанд тавих хяналт зэрэг зөвхөн процедурыг зааж өгсөн байна. Иймд Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, түүнийг үндэслэн гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 1994 оны 74 дүгээр тушаалаар батлагдсан “Эрүүлжүүлэх журам” нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй байна гэж үзэж байна” гэжээ. 3.Иргэн П.Баттогтох Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “а/Үндэслэл гэдэг бол тухайн үйл ажиллагааг явуулах шалтгаан, нөхцөл байдал, б/Журам гэдэг бол тухайн үйл ажиллагаа болон түүнд оролцогчдын баримтлах дэг горимыг тогтоож, уг ажиллагааны дэс дарааллыг зохицуулж буй процессийн шинжтэй үйл ажиллагаа байдаг. Журам нь эрх зүйн онолын үүднээс аваад үзвэл үйлчлэх хүчин чадлынхаа хувьд: А.Хууль; Б.Хуульчилсан актын хэлбэрээр илэрч хэлбэрждэг. Хүний эрх чөлөөг хязгаарлах ажиллагаа буюу үндэслэл, журам нь гагцхүү хуулиар илэрч хэлбэржсэн байх ёстой гэсэн агуулга, утга санааг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5