559 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийг зөрчиж буй Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон уг заалт дээр үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 1994 онд батлагдсан нийтээр дагаж мөрдөгдөж байгаа Эрүүлжүүлэх журмыг хүчингүй болгож, эрүүлжүүлэх журмыг хуульчлан хэлбэршүүлэхийг УИХ-д үүрэг болгосон шийдвэр гаргаж өгнө үү хэмээн хүсчээ. Өргөдлийн шаардлага Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан Цэцийн харъяалан шийдвэрлэх асуудалд хамаарах учир Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2002 оны 3 дугаар сарын 20-ний өдөр маргаан хянан шалгах ажиллагаа үүсгэх тухай 06 тоот тогтоол гаргасан. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 34 тоот албан бичгээр Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулж маргаантай холбогдсон тайлбар ирүүлэхийг Улсын Их Хурлаас хүссэн юм. 2.Монгол Улсын Их Хурлын даргын 2002 оны 3 дугаар сарын 26ны өдрийн 05 тоот захирамжаар Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Мөрөн Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан тайлбартаа: “а/Эрүүлжүүлэх арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-т заасан “...баривчлах, хорих, ...эрх чөлөөг нь хязгаарлах” албадлагын арга хэмжээнээс агуулгын хувьд өөр юм. б/“Эрүүлжүүлэх” үндэслэлийг Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Олон нийтийн газар согтуугаар хэвийн бус явбал...” гэж заасан гэсэн иргэн П.Баттогтохын тайлбартай санал нэг байна. Харин мөн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүлжүүлэх журмыг Цагдаагийн төв байгууллагын дарга Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн батлах”-аар заасныг Үндсэн хуулийн зөрчил гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. в/“Эрүүлжүүлэх” гэдэг нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас хэвийн бус яваа этгээдийн амь насыг хамгаалах, түүнийг гэмт хэрэг, эрх зүйн зөрчил үйлдэхээс, өөрөөр хэлбэл, согтуурлын улмаас өөрийгөө жолоодох чадвараа ямар нэг хэмжээгээр алдсан этгээд гэмтэж бэртэх, осолдох, хүйтний улиралд осгох, бусдын хууль бус үйлдэлд өртөж хохирох, бусдад
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5