558 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Эрүүлжүүлнэ гэдэг бол тухайн этгээдийн эрх, эрх чөлөөг тодорхой хэмжээгээр хязгаарлаж буй үйл ажиллагаа билээ. Тодруулбал эрүүлжүүлэх ажиллагаа нь процессийн эрх зүйн ажиллагаануудын 2 хэсгээс бүрддэг бөгөөд үүнд: 1.Тухайн согтуу этгээдийг баривчлах буюу цагдаагийн албан хаагч хяналтандаа оруулж, барьж авч эрүүлжүүлэх байранд хүргэх үйл ажиллагаа. 2.Тухайн согтуу этгээдийг албадан саатуулах буюу эрүүлжүүлэх байранд тодорхой хугацаагаар хорих үйл ажиллагаануудаас бүрддэг онцлогтой гэжээ. Ийнхүү согтуу этгээдийг эрүүлжүүлэх буюу баривчлах, эрх чөлөөг нь хязгаарлах үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл журмаар хийгдэх ёстой билээ. Эрүүлжүүлэх үндэслэлийг Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Олон нийтийн газар согтуугаар хэвийн бус яваа ... хэмээн заасан байна. Харин эрүүлжүүлэх журмыг тус хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “цагдаагийн төв байгууллагын дарга батална” гэж заажээ. Энэ нь, хүний эрх чөлөөг хязгаарлах ажиллагаа буюу эрүүлжүүлэх ажиллагаа явуулах үндэслэлийг хуулиар тогтоож, тодорхойлсон боловч эрүүлжүүлэх журмыг тодорхой нэг албан тушаалтны эрх зүйн хэм хэмжээний актаар зохицуулж байгаа нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийг зөрчиж байна, гэсэн байна. Үндсэн хуулийн тус заалт нь хүний эрх чөлөөг хязгаарлах аливаа үйл ажиллагаа, журмыг гагцхүү хуулиар тогтоож хэлбэршүүлэх гэсэн агуулгыг илэрхийлж байгаа явдал хэмээн өргөдөл гаргагч үзсэн байна. Дээрх заалтыг үндэслэн хүний эрх чөлөөг хязгаарлах журмыг хуульчилж хэрэгжүүлж байгаа бөгөөд тухайлбал, Захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Согтуурах, мансууран донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль, Сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль зэргийг нэрлэж болно, хэмээжээ. Иргэн П.Баттогтох өргөдлийнхөө шаардлагад Үндсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5