557 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2002.04.10 Дугаар 02 Улаанбаатар хот Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийн заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Д.Чилхаажав, Н.Чинбат, Ч.Дашням, Ц.Сарантуяа /илтгэгч/, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяа, өргөдөл гаргагч иргэн П.Баттогтох, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Мөрөн нарыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийв. 1.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн оршин суугч, Монгол Улсын иргэн П.Баттогтох Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд 2002 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хандаж гаргасан өргөдөлдөө: “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт: “...Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалт бий. Гэтэл 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Олон нийтийн газар согтуугаар хэвийн бус яваа хүнийг тусгай байранд эрүүлжүүлэх, эсхүл хамгаалах хүнд хүлээлгэн өгнө”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт: “Эрүүлжүүлэх журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн цагдаагийн төв байгууллагын дарга батална” гэж тус тус заасныг дурджээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5