Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

556 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Арван зургадугаар зүйлийн 14-ийн “...шударга шүүхээр шүүлгэх”, Дөчин есдүгээр зүйлийн 1-ийн “...шүүгч хараат бус байх” заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн Монгол Улсын Их Хурлын 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 1 дэх заалтын үндэслэл батлагдахгүй байна. МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС: Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт буй “Анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянаж шийдвэрлэхэд оролцож болохгүй гэсэн заалтын дараа “Энэ нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “...шударга шүүхээр шүүлгэх”, Дөчин есдүгээр зүйлийн 1-д заасан “шүүгч хараат бус байх” заалтыг тус тус зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Энэ нь Улсын дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна” гэсэн заалтыг хүчингүй болгосугай. 2. ”Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай “Монгол Улсын Их Хурлын 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгосугай. 3. Энэ тогтоол эцсийн шийдвэр бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болно. ДАРГА Н.ЖАНЦАН ГИШҮҮД Ж.БОЛДБААТАР Д.ЧИЛХААЖАВ Ж.АМАРСАНАА Ч.ДАШНЯМ В.УДВАЛ Н.ЧИНБАТ Ц.САРАНТУЯА

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5