Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

555 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өөрчлөлт оруулах тухай 1995 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар “Энэ нь Улсын дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна” гэсэн нэмэлт оруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “...шударга шүүхээр шүүлгэх”, Дөчин есдүгээр зүйлийн 1-ийн “шүүгч хараат бус байх” гэсэн заалтыг зөрчсөн болох нь дараахи үндэслэлүүд тогтоогдож байна. 1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж эхлэхээс өмнө хэргийн болон шүүхээс гарах шийдвэрийн талаар шүүгчид урьдчилан тодорхой итгэл үнэмшил төрөөгүй байх нь шүүх шударга шийдвэр гаргах гол үндэслэл хэмээн үзэж тодорхой хэргийг хянан шийдвэрлэхэд шүүгч дахин оролцохыг хуульчлан хориглодог нь олон улсын хэмжээнд нэгэнт хэвшиж тогтсон нийтлэг зарчим болно. Өөрөөр хэлбэл нэг хэрэгт нэг шүүгч нэг удаа оролцох гэсэн нийтлэг зарчим үйлчилж байна. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д урд нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч /хэлмэрч/-ийн хувиар, өөрөөр хэлбэл, шийдвэр гаргах үндсэн үүрэгтэй бусаар оролцсоны дараа уг маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгчээр оролцвол урд бий болсон итгэл үнэмшил нь нөлөөлнө гэсэн үндэслэлээр хориглосон байхад шүүхийн шийдвэрийг биечлэн гаргасан шүүгчид түүнийг хамааруулахгүй байх үндэслэл муутай байна. 3. Ийнхүү урд нь анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэж өөрөө шийдвэр гарган, хэргийн талаар тодорхой итгэл, үнэмшилтэй болсон шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанд дахин оролцсоноор бусад шүүгчдээс шийдвэр гаргахад ямар нэг байдлаар нөлөөлж, шүүгчийн хараат бус байдлын зарчимд харшлах бүрэн үндэслэлтэй байна. Хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа шүүгчдэд нэг ижил зарчим үйлчлэх ёстой атал Улсын дээд шүүхийн шүүгчдэд давуу эрх хуульчлан тогтоож тэгш байдлын зарчмыг алдагдуулсан байна. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэсэн заалтын дараа “Энэ нь Улсын дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5