554 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мөрдөгдөж байгаа хуулийн үндэслэлээр бус Улсын Их Хурлаар 2002 оны 1 дүгээр сарын 10-нд хэлэлцэн баталсан, 2002 оны 9 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн талаар тайлбарлаж байгаа нь логикгүй, үндэслэлгүй боллоо. Улсын Дээд шүүх бол шүүхийн тогтолцооны шүүх биш болж чиг үүргээрээ гагцхүү шүүхүүдийн гаргасан шийдвэрийг хянаж хэрэг шийддэг шат болсон. ...Миний бичсэн тайлбаруудаас Цэцийн Их суудлын хуралдаанд мэдээлэл магадлуулахтай холбогдох хэргийг магадлуулан дүгнүүлэх нь үндэслэлтэй гэдгээ батлан дэмжин тайлбарлах минь” гэжээ. Улсын Их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Сугар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан дээр хийсэн тайлбартаа: “Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өгсөн тайлбараас зарчмын өөр тайлбар байхгүй байна. Харин Улсын Их хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй үндэслэлийн талаар тайлбар хэлье. 1.Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг Үндсэн хууль зөрчиж байна гэж хүчингүй болгосноор Дээд шүүхээс шүүн таслах ажлаа хэрэгжүүлэхэд тодорхой бэрхшээл учирч буй бөгөөд энэ талаар дунд суудлын хуралдаан дээр ярьсан, Улсын Дээд шүүх тодорхой тайлбар өгсөн байгаа. 2.Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлд заасан 3 шатны шүүх тус бүр Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад болж болзошгүй байдлыг анхаарна уу. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай шинэ хуулийг 2002 оны 9 дүгээр сарын 01-нээс дагаж мөрдсөнөөр зөрчил гарахгүй болох юм” гэв. ҮНДЭСЛЭЛ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Анхан болон давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5