553 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын дээд шүүхийн давж заалдах болон хяналтын шатаар 2001-2002 оны 3 дугаар сарын байдлаар хянагдсан эрүү, иргэний хэрэгт судалгаа хийж үзэхэд Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн хэргээс 14 хэргийг дахин хэлэлцүүлэхээр аймаг, нийслэлийн шүүхэд буцаахад 12-16 шүүгч хяналтын шүүх хуралдаанд оролцжээ. Мөн эрүүгийн 14 хэргийг мөрдөн байцаалтад болон аймаг, нийслэлийн шүүхэд буцаасан хуралдаанд 12-17 шүүгч оролцсон байна. Дээрх хэргүүдийг Дээд шүүх давж заалдах шатаар хэлэлцэх болоход оролцох шүүгч байхгүй болно гэсэн үг юм. Судалгаанаас үзэхэд 2000-2002 онд Дээд шүүхийн давж заалдах шатаар хянасан иргэний хэргээс 17 хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байх бөгөөд үүнээс 3 хэрэг давах шатаар 3 удаа, 8 хэрэг тус бүр 2 удаа хянагдаад Иргэний хэргийн танхимын 6-8 шүүгч оролцож, хэрэв энэ хэргүүд хяналтын шатаар хэлэлцэгдэх бол тус танхимын бүх шүүгчид оролцож чадахгүйд хүрч байна. Эрүүгийн хэргийн хувьд ч байдал адилхан бөгөөд 2001-2002 онд Дээд шүүхийн давж заалдах шатнаас 61 хэргийг урьдчилсан мөрдөн байцаалт болон шүүхэд буцааснаас нэг хэрэг 4 удаа, 2 хэрэг 3 удаа, 15 хэрэг тус бүр 2 удаа хэлэлцэгдэхэд тус танхимын 6-8 шүүгч, зарим үед иргэний хэргийн танхимын шүүгчдийг оролцуулсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон Эрүүгийн байцаан шийтгэх шинэ хуулиуд энэ оны 9 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж, давах болон хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн хоорондоо зааг ялгаатай болж байгаа нь зарчмын зөв зүйл боловч, Дээд шүүхийн хувьд Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх” гэж заасны дагуу эрүү, иргэний хэргийн танхим давж заалдах журмаар, Дээд шүүхийн нийт шүүгчид оролцсон хуралдаан хяналтын журмаар тодорхой хэргүүдийг хэлэлцсээр ирсэн тул эдгээр хэргээс мөрдөн байцаалт болон шүүхэд дахин хэлэлцэгдэхээр буцсан хэрэг Дээд шүүхээр эцэслэн хянагдаж дуустал одоогийн журмыг шилжилтийн байдлаар хэсэг хугацаанд мөрдөх шаардлага гарахыг үгүйсгэх аргагүй байгаа юм. Иймд Үндсэн хуулийн цэцийн их суудлаар уг маргааныг хянан шийдвэрлэхдээ дээрх бодит байдлыг харгалзан үзэхийг хүсье. Холбогдох судалгааг хуулбарлан хүргүүлэв” гэжээ. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэн Н.Даваадорж 2002 оны 6 дугаар сарын 01-нд бичиж ирүүлсэн тайлбар-өргөдөлдөө: “2002 оны 4 дүгээр сарын 03-нд болсон Үндсэн хуулийн цэцийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5