552 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сарын 03-ны өдрийн хуралдаанаар маргааныг хянан хэлэлцээд гаргасан 01 дүгээр дүгнэлтдээ: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт буй “Анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянаж шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй гэсэн заалтын дараа “Энэ нь Улсын Дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “...шударга шүүхээр шүүлгэх”, Дөчин есдүгээр зүйлийн 1-ийн “шүүгч хараат бус байх” заалтыг тус тус зөрчсөн байна” гэжээ. Дөрөв. Монгол Улсын Их Хурлын 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоолд: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэсний дараа “Энэ нь Улсын Дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “...шударга шүүхээр шүүлгэх”; Дөчин есдүгээр зүйлийн 1-ийн “шүүгч хараат бус байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй” гэжээ. Тав. Монгол Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ч.Ганбатаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын нэр дээр ирүүлсэн, 2002 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1/1856 тоот, “Цэцийн дүгнэлтийн тухай” гэсэн албан бичигт: “Энэ нь Улсын дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулах болсон шалтгаан нь Улсын Дээд шүүхийн 17 шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанд бүгд оролцсон бол уг хэргийг Дээд шүүх давж заалдах шатаар дахин хянах үед бүрэлдэхүүнгүй болох, Дээд шүүхийн давж заалдах шатаар хоёроос дээш удаа орсон эрүү, иргэний хэргийн хувьд Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан бүрэлдэхүүнгүй болох буюу эсхүл 4-5 шүүгч оролцож эрүүгийн хэргийг иргэний хэргийн танхимын шүүгчид, иргэний хэргийг эрүүгийн хэргийн танхимын шүүгчид шийдвэрлэх зэрэг сөрөг нөлөө бий болж нэг ёсны гацаанд орж байсантай холбоотой юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5