Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

551 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэрэг шийдэхээр тогтоож, уг хуулийн 84 дүгээр зүйлд “Иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг давж заалдах, хяналтын шат болон дахин анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй гэж заасан, прокурор иргэний хэрэгт зөвхөн зохигчийн хувиар оролцох ба Улсын дээд шүүхийн хяналтын журмаар шийдвэрлэсэн хэрэгт хяналтын эсэргүүцэл бичих эрхгүй байхаар хуульчилсан бөгөөд энэ хууль нь 2002 оны 9 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчлэх юм. Иймээс иргэн Н.Даваадоржийн өргөдөлд дурдсан асуудлыг Улсын Их Хурал өөрийн эрх хэмжээний хүрээнд нэгэнт шийдвэрлэжээ. Хоёр.Дээрх хууль 5 сарын дараа үйлчилж эхлэх учир энэ хооронд үүсч болох зарим асуудлыг авч үзвэл: а/ 5 сарын дараа хүчингүй болох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь нийгэмд болон иргэн Н.Даваадоржид ямар ч ашиггүйн дээр тийм хууль зүйн шаардлага байхгүй байна. б/ Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлд “Шүүхийн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэнэ гээд энэ 3 шатны шүүх зэрэг үйл ажиллагаа явуулах нь ойлгогдож байна. Энэ тохиолдолд анхан шатны болон давж заалдах журмаар хэрэг шийдэхэд оролцсон Улсын дээд шүүхийн 17 гишүүнээс хасаад байхад Улсын дээд шүүх хяналтын журмаар хэрэг шийдэхэд 4 шүүгч оролцох тооцоо гарч байна. Иймээс Үндсэн хуулийн өөрийнх нь заалтыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагаар оруулсан нэмэлт юм. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын дээд шүүх нийт шүүгчдийн олонхийн /9-өөс доошгүй/ бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг ингэж хэрэгжүүлнэ. в/ Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлд “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасны дагуу Улсын дээд шүүхийн хяналтын журмаар шийдвэрлэсэн хэрэг шүүхийн эцсийн шийдвэр, түүнд Ерөнхий прокурор болон Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2-т заасан ямар ч албан тушаалтан хөндлөнгөөс оролцож болохгүй. Харин прокурор төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцоно гэсэн заалт одоо ч шүүх хуралдааны мэтгэлцэх зарчимд нийцсэн хэлбэрээрээ хэрэгжиж байна” гэжээ. Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2002 оны 04 дүгээр

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5