550 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн оршин суугч иргэн Нямдоржийн Даваадорж Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөлдөө: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ нь Улсын дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна” гэсэн заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 1995 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн нь: а/Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-ын “Ардчилсан ёс, шударга ёс эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчин шүүхэд иргэний журмаар хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг шүүхийн доод, дээд шатны хуралдаанаар нь болон шүүгчээр нь ялгаварлан зүйлчилж хуульчилсан; б/Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “хэргээ шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах” гэсэн иргэний эрхийн байдлыг алдагдуулж, Улсын дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд уг хэргийг өмнө нь хэлэлцэхэд оролцож байсан Улсын дээд шүүхийн хувийн сонирхол сэдэлттэй шүүгчийг татгалзах, түүний өмнө нь гаргаж байсан үндэслэлгүй саналаар шийдвэрлэсэн шийдвэрт давж заалдах эрхгүйгээр эцэслэгдэж байгаа; в/Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалттай зөрчилдөж Улсын Дээд шүүхэд өмнө нь Улсын дээд шүүхийн шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнээр хянан хэлэлцээд шийдсэнээс хойш түүний эсрэг санал гаргаж хууль зүйн дагуу шийдвэрлэх гээд байхын хэрэггүй гэсэн хараат байдалд бусад шүүгчдийг оруулахад хүргэсэн; г/ Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “Давж заалдах болон хяналтын шатны журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянаж үзэх” гэсэн заалтын агуулгыг алдагдуулсан зөрчлүүд байгаа болно” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Сугар, Д.Дэмбэрэлцэрэн нар тайлбартаа: “Нэг. Улсын Их Хурлаар 2002 оны 1 дүгээр сарын 10-нд хэлэлцэн баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар Улсын дээд шүүхийн шүүгч зөвхөн хяналтын шатаар л
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5