549 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2002.06.05 № 01 Улаанбаатар хот Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Энэ нь Улсын Дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим. 12 цаг 45 мин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Ж.Болдбаатар, Д.Чилхаажав, Ж.Амарсанаа, Ч.Дашням /илтгэгч/, В.Удвал, Н.Чинбат, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарантуяа, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сугар нарыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийв. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Энэ нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанд үл хамаарна” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “шударга шүүхээр шүүлгэх”, Дөчин есдүгээр зүйлийн 1-ийн “шүүгч хараат бус байх” заалтыг тус тус зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийн заалтыг Монгол Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж 2002 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоол гаргаж ирүүлсэнтэй холбогдуулан уг маргааныг дахин хянан шийдвэрлэв.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5