Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

545 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шаардлагаар оруулсан нэмэлт юм. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 81 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын дээд шүүх нийт шүүгчдийн олонхийн /9-өөс доошгүй/ бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ гэсэн заалтыг ингэж хэрэгжүүлнэ. в/ Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлд “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасны дагуу Улсын дээд шүүх хяналтын журмаар шийдвэрлэсэн хэрэг шүүхийн эцсийн шийдвэр, түүнд ерөнхий прокурор болон Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 2-т заасан ямар ч албан тушаалтан хөндлөнгөөс оролцож болохгүй. Харин прокурор төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцоно гэсэн заалт одоо ч шүүх хуралдааны мэтгэлцэх зарчимд нийцсэн хэлбэрээрээ хэрэгжиж байна” гэжээ. ХЯНАВАЛ: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Улсын Ерөнхий прокурор давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн аймаг, нийслэлийн шүүхийн магадлал, тогтоолд давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн магадлалд доод шатны прокурорын саналаар эсэргүүцэл бичих эрхтэй гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг ба тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Хуралдаанаас тогтоол гаргах ба түүнд хуралдаан даргалагч, хуралдаанд оролцсон бүх шүүгч гарын үсэг зурна” гэж заасныг “Хяналтын шүүх хуралдаанаас тогтоол гарна. Аймаг, нийслэлийн шүүхийн хяналтын шүүх хуралдааны тогтоолд шүүх бүрэлдэхүүн, Улсын дээд шүүхийн хяналтын шүүх хуралдааны тогтоолд хуралдаан даргалагч, хэрэг илтгэсэн шүүгч гарын үсэг зурна” гэж өөрчилсөн нь Үндсэн хуулийн дөчин наймдугаар зүйлийн 1-д заасан “...Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно”, Үндсэн хуулийн тавин хоёрдугаар зүйлийн 1-д заасан “Бүх шатны шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт буй “Анхан болон давж заалдах,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5