Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

544 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Сугар, Д.Дэмбэрэлцэрэн нар гаргасан тайлбартаа: “Нэг.Улсын Их Хурлаар 2002 оны 1 дүгээр сарын 10-нд хэлэлцэн баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар Улсын дээд шүүх зөвхөн хяналтын шатаар л хэрэг шийдэхээр тогтоож, уг хуулийн 84 дүгээр зүйлд “Иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг давж заалдах, хяналтын шат болон дахин анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй гэж заасан, прокурор иргэний хэрэгт зөвхөн зохигчийн хувиар оролцох ба Улсын дээд шүүхийн хяналтын журмаар шийдвэрлэсэн хэрэгт хяналтын эсэргүүцэл бичих эрхгүй байхаар хуульчилсан бөгөөд энэ хууль нь 2002 оны 9 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчлэх юм. Иймээс иргэн Н.Даваадоржийн өргөдөлд дурдсан эхний хоёр асуудлыг Улсын Их Хурал өөрийн эрх хэмжээний хүрээнд нэгэнт шийдвэрлэжээ. Мөн түүний Улсын дээд шүүхийн хяналтын шүүх хуралдааны тогтоолд хуралдаан даргалагч хэрэг илтгэсэн шүүгч гарын үсэг зурна гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн гомдол нь хэрэг хянан шийдвэрлэх үйл явц, шийдвэрийг албан ёсны болгох үе шат хоёрын зааг ялгааг ойлгоогүйтэй холбоотой гарсан байж болзошгүй байна. Улсын Их Хурлын шийдвэрт түүний 76 гишүүн гарын үсэг зурдаггүй юм. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж уг гомдлоор үүссэн хэргийг хэрэгсэхгүй болгохыг Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс хүсье. Хоёр. Дээрх хууль 5 сарын дараа үйлчилж эхлэх учир энэ хооронд үүсч болох зарим асуудлыг авч үзвэл: а/ 5 сарын дараа хүчингүй болох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь нийгэмд болон иргэн Н.Даваадоржид ямар ч ашиггүйн дээр тийм хууль зүйн шаардлага байхгүй байна. б/ Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин наймдугаар зүйлд “Шүүхийн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэнэ гээд энэ 3 шатны шүүх зэрэг үйл ажиллагаа явуулах нь ойлгогдож байна. Энэ тохиолдолд анхан шатны болон давж заалдах журмаар хэрэг шийдэхэд оролцсон Улсын дээд шүүхийн 17 гишүүнээс хасаад байхад Улсын дээд шүүх хяналтын журмаар хэрэг шийдэхэд 4 шүүгч оролцох тооцоо гарч байна. Иймээс Үндсэн хуулийн өөрийнх нь заалтыг хэрэгжүүлэх зайлшгүй

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5