Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

546 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хяналтын журмаар хэргийг хянаж шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэсэн заалтын дараа 1995 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “Энэ нь Улсын дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна” гэж нэмсэнийг шүүгчийг шүүх хуралдаанаас татгалзан гаргах олон улсын жишиг, эрх зүйн нийтлэг зарчмыг үндэслэн авч үзвэл Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “...шударга шүүхээр шүүлгэх”, Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-ийн “Шүүгч хараат бус байх...” заалтыг тус тус зөрчиж байна гэсэн нь үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийг үндэслэн ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт буй “Анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянаж шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй гэсэн заалтын дараа “Энэ нь Улсын дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-ийн “...шударга шүүхээр шүүлгэх”, Дөчин есдүгээр зүйлийн 1-д заасан “шүүгч хараат бус байх” заалтыг тус тус зөрчсөн байна. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 2, 184 дүгээр зүйлийн 5 дахь заалтууд, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1, 2; Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг зөрчөөгүй байх тул иргэн Н.Даваадоржийн энэ талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 3. Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Н.ЖАНЦАН ГИШҮҮД Ж.АМАРСАНАА Ч.ДАШНЯМ Ц.САРАНТУЯА В.УДВАЛ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5