543 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1-д: “... дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэж хориглосныг; б/Монгол Улсын Үндсэн хуулийн тавин хоёрдугаар зүйлийн 1-д “Бүх шатны шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж тогтоосныг үгүйсгэж Монгол Улсын нэрийн өмнөөс шүүхийн гаргаж буй тогтоолыг хуралдаан даргалагч, бүх бүрэлдэхүүн бус зөвхөн Улсын Дээд шүүхийн хуралдаан даргалагч, хэрэг илтгэсэн шүүгч гарын үсэг зурснаар хүчинжүүлж байгаа нь тухайн шүүгч хяналтын шүүх хуралдааныг хувийн хэрэгцээгээ хэрэгжүүлэхэд ашиглахад хүргэж байна. 3.Дээрх хуулийн 177 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Улсын Ерөнхий прокурор давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоолд доод шатны прокурорын саналыг үндэслэн хяналтын эсэргүүцэл бичих эрхтэй” гэж заасныг: “Улсын Ерөнхий прокурор давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн аймаг, нийслэлийн шүүхийн магадлал, тогтоолд, давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн магадлалд доод шатны прокурорын саналаар эсэргүүцэл бичих эрхтэй” гэж өөрчилсөн нь: а/Монгол Улсын Үндсэн Хуулийн тавин зургадугаар зүйлийн 1-д “Прокурор ...шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасныг зөрчиж, Улсын Ерөнхий прокурор Улсын дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд оролцох буюу түүнээс гарсан тогтоолд эсэргүүцэл бичих эрхгүй болгосон; б/Улсын дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанаас хуульд харшлан гаргасан тогтоолд прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болсон тул ИХШХШ тухай хуулийн 187 дугаар зүйлийн 2-т зааснаар Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нэг удаа эсэргүүцэл бичиж хэлэлцүүлэх эрхтэй гэснээр прокурор төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд тавих хяналтгүй болж хэрэв Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч хувийн үзэмжээрээ эсэргүүцэл бичихгүй л гэх юм бол тэр нь эцсийн шийдвэр буюу хуулиас дээгүүр хүчинтэй болж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин наймдугаар зүйлийн 2-т: “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалттай харшилж байна.Энэ бүхнийг шударга үнэнээр магадлан дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ. Хоёр.Монгол Улсын Их Хурлын даргын 2002 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5