542 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл оруулах тухай хуулиар “Энэ нь Улсын дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна” гэж нэмсэн нь анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон Улсын Дээд шүүхийн шүүгч Улсын дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд уг хэргийг хэлэлцэхэд оролцохдоо өмнөх саналаа дэмжин үндэслэж байх бололцоог олгож зөвшөөрсөн нь: а/Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т буй “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчин шүүхэд иргэний журмаар хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг шүүхийн доод, дээд шатны хуралдаанаар нь болон шүүгчээр нь ялгаварлан зүйлчилж хуульчилсан; б/Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-т: “хэргээ шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах” гэсэн иргэний эрхийн байдлыг алдагдуулж, Улсын Дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд уг хэргийг өмнө нь шийдвэрлэхэд оролцож байсан Улсын Дээд шүүхийн хувийн сонирхол сэдэлттэй шүүгчийг татгалзах, түүний өмнө нь гаргаж байсан үндэслэлгүй саналаар шийдвэрлэсэн шийдвэрт давж заалдах эрхгүйгээр эцэслэгдэж байгаа; в/Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 1-д: “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалттай зөрчилдөж Улсын Дээд шүүхэд өмнө нь Улсын Дээд шүүхийн шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнээр хянан хэлэлцээд шийдсэнээс хойш түүний эсрэг санал гаргаж хууль зүйн дагуу шийдвэрлэх гээд байхын хэрэггүй гэсэн хараат байдалд бусад шүүгчдийг оруулахад хүргэсэн; г/Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т: “Давж заалдах болон хяналтын шатны журмаар доод шатны шүүхийн шийдвэрлэсэн шийдвэрийг хянаж үзэх” гэсэн заалтын агуулгыг алдагдуулсан зөрчлүүд байгаа болно. 2.Мөн хуулийн 184 дүгээр зүйлийн 5-д: “Хуралдаанаас тогтоол гаргах ба түүнд хуралдаан даргалагч, хуралдаанд оролцсон бүх шүүгч гарын үсэг зурна” гэж заасныг “хяналтын шүүх хуралдаанаас тогтоол гаргана. Аймаг, нийслэлийн шүүхийн хяналтын шүүх хуралдааны тогтоолд шүүх бүрэлдэхүүн, Улсын дээд шүүхийн хяналтын шүүх хуралдааны тогтоолд хуралдаан даргалагч, хэрэг илтгэсэн шүүгч гарын үсэг зурна” гэж өөрчилсөн нь мөн л дээр дурьдагдсан Үндсэн хуулийн заалтуудын эсрэг өөрчлөлт болсны зэрэгцээ: а/Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин наймдугаар зүйлийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5