541 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2002.04.03 Дугаар 01 Улаанбаатар хот Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 2; 184 дүгээр зүйлийн 5; 177 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн Хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 207 дугаар өрөө Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Ж.Амарсанаа, Ч.Дашням, В.Удвал /илтгэгч/, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяа, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Сугар, Д.Дэмбэрэлцэрэн нарыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийв. Нэг. Иргэн Н.Даваадорж 2002 оны 1 дүгээр сарын 23-нд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөлдөө: “1994 оны 5 дугаар сарын 9-нд батлагдсан ИХШХШ тухай болон 1995 оны 7 дугаар сарын 04-нд “ИХШХШ тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудтай зөрчилдөж буйг дараах үндэслэлээр гаргасан юм. Үүнд: 1. Уг хуулийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянаж шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэж хориглон заасны дараа 1995 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн ИХШХШ тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5