538 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн Гучин гуравдугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Захиргааны хариуцлагын тухай хууль, Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн “баривчлах” гэсэн ойлголт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-д буй “...хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчөөгүй байна. 2. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шалгах тухай хуулийн Гучин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор авч хэлэлцэн хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Н.ЖАНЦАН ГИШҮҮД Ж.АМАРСАНАА Ч.ДАШНЯМ Ц.САРАНТУЯА В.УДВАЛ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5