Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

539 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2002 оны 5 дугаар Дугаар 18 Улаанбаатар хот сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн 2001 оны 02 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36.1, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 15.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1. Захиргааны хариуцлагын тухай, Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн “баривчлах” гэсэн ойлголт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-д байгаа “:..хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй. ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5