Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

537 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймд Үндсэн хуулийн дээрх зүйл, заалтыг агуулгын үүднээс авч үзвэл хүний эрх чөлөөг хязгаарлах нэг хэлбэр болж байгаа “баривчлах” гэсэн нэр томьёо нь дээрх өргөн утгыг агуулж байгаа тул дурдсан хуулиудаар тодорхой этгээдийг саатуулан баривчлах буюу захиргааны журмаар ногдуулж байгаа баривчлан саатуулах шийтгэлийг хэрэглэж байгааг Үндсэн хуулийн зөрчил гэж үзэхгүй байна. Харин цаашид хууль хэрэглэхэд хялбар дөхөм болгох, нэр томьёог нэг мөр жигдлэх, боловсронгуй болгох үүднээс анхаарал хандуулах асуудал байхыг үгүйсгэхгүй юм” гэжээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан дээр П.Баттогтох гаргасан тайлбартаа, “Эрх зүйн хувьд “баривчлах” гэдэг ойлголт, нэр томъёо өөр өөр хуулиар янз бүрийн агуулгаар илэрхийлэгдэж байгаа нь нэр томьёоны хувьд Үндсэн хуулийг зөрчиж байна” Үндсэн хуулийн үндсэн агуулга нь “баривчлах” гэдэг үгийн хувьд процессын үйл ажиллагаа юм” гэжээ. Хуралдааны явцад УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Б.Долгор гаргасан тайлбартаа, “Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах хэлбэрийн нэг нь “баривчлах” гэдэг ойлголт юм. Иймээс ерөнхий утгын үүднээс хуулиудад, 1.Тодорхой этгээдийг саатуулж баривчлах; 2.Захиргааны журмаар эрх чөлөөг хязгаарлах агуулгаар хуулиудад тусгаж байна. Энэ нь “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай” хуулийн 13 дугаар зүйлийг үндэслэл болгож байгаа юм” гэжээ. ХЯНАВАЛ: 1.Захиргааны хариуцлагын тухай хууль болон захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай Монгол Улсын хуульд заасан “баривчлах” гэдэг ойлголт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2.Хууль тогтоогч өөрийн эрх хэмжээний хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт байгаа “баривчлах” гэсэн ойлголтын үндэслэл, журмыг хуульчилан тогтоосон байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн Арван есдүгээр зүйл, Үндсэн хуулийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5