536 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шийтгэл” гэсэн нэр томьёо нь дээр дурдсан хуулиудын утга санаатай зөрчилдөж байгаа төдийгүй Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсгийн заалтыг зөрчиж, агуулгын хувьд гажуудуулж байгааг хянан шийдвэрлэж өгөхийг хүсч Захиргааны хариуцлагын тухай хууль болон Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулиудад буй дээрх заалт, нэр томьёог хүчингүй болгуулах тухай саналаа дэмжиж байна” гэжээ. Хоёр.Монгол Улсын Их Хурлын даргын 2001 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 204 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Долгор гаргасан тайлбартаа: “Иргэн П.Баттогтох нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т “Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг Захиргааны хариуцлагын тухай хуульд болон Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд заасан баривчлах шийтгэлийн талаархи зүйл, заалт зөрчиж байгаа гэж үзэж, түүнийг хүчингүй болгуулах хүсэлт гаргажээ. Иргэн П.Баттогтох Монгол Улсын Үндсэн хуульд заасан “баривчлах” гэсэн нэр томьёог захиргааны шийтгэлийн утгаар хэрэглэж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил мөн гэж үзжээ. Үүнийг бид дараахь үндэслэлээр Үндсэн хуулийн зөрчил гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т заасан заалт нь нэг талаас бусдын эрх чөлөөг хязгаарлах үйл ажиллагааг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулахыг үүрэг болгосон заалт бөгөөд нэгжих, баривчлах, хорих зэрэг хэлбэрүүд нь хүний эрх чөлөөг хязгаарлах ойлголтуудыг багтааж байна. Үүнээс үүдэн “баривчлах” гэсэн нэр томьёог зөвхөн саатуулан баривчлах гэсэн нэг утгаар тайлбарлахаас гадна эрх чөлөөг хязгаарласан захиргааны шийтгэл гэсэн өөр утгаар зарим хуульд хэрэглэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнчлэн Үндсэн хуулийн ойлголтыг бусад хуулиар тодруулан тайлбарлаж хэрэглэж байгаа бөгөөд энэ нь тухайн хуулиудад хэрэглэсэн нэр томьёогоор ойлгогдож, тодорхой хуулиудад өөр өөр утгаар хэрэглэгдэхийг ч үгүйсгэхгүй юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5