Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

535 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл болох Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 21 дүгээр зүйл, 22 дугаар зүйл, 23 дугаар зүйл, 24 дүгээр зүйл, 30 дугаар зүйл, 31 дүгээр зүйл, 301 дүгээр зүйл, 302 дугаар зүйл, 303 дугаар зүйл, 304 дүгээр зүйл, 32 дугаар зүйл, 45 дугаар зүйлүүдэд тусгагдсан “баривчлах” гэсэн нэр томьёонууд мөн Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 1 дүгээр зүйл, 3, 4, 5, 6 дугаар зүйлүүдэд тусгагдсан “баривчлах” гэсэн нэр томьёо нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт байгаа нэр томьёо, ойлголтын агуулгыг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Иргэн П.Баттогтох Үндсэн хуулийн цэцэд 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа: “А/Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 63 дугаар зүйл: Шүүгчийн халдашгүй эрх; Б/Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 31 дүгээр зүйл, Хууль зүйн баталгаа; В/Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2-ын 6, 3-ын 4 дэх хэсгүүд; Г/Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 10, 13 дугаар зүйл; Д/Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүд; Е/Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн 23 дугаар зүйлүүдээс үзвэл тухайн албан тушаалтнуудыг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийн нь нотлох баримттайгаар баривчилсан бол тэр тухай холбогдох байгууллага албан тушаалтанд нь тодорхой хугацааны дотор мэдэгдэнэ. Үүнээс бусад тохиолдолд зохих зөвшөөрөлгүйгээр цагдан хорих түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр орон, уналга, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэсэн нийтлэг агуулга илэрч байгаа бөгөөд үүнд баривчлах болон шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах гэдэг ойлголтуудыг өөр өөр агуулгаар тайлбарлажээ. Иймд Захиргааны хариуцлагын тухай болон Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд заасан “баривчлах

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5