534 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэдэг үг нь эрх зүйн зөрчил үйлдсэнд сэжиглэгдсэн буюу эрх бүхий ямар нэг байгууллагын шийдвэрээр этгээдийг саатуулахыг хэлнэ. б. “Саатуулагдсан этгээд” гэдэг үг нь эрх зүйн зөрчил үйлдэж, шийтгүүлснээс бусад хувийн эрх чөлөөгөө хасуулсан аливаа этгээдийг хэлнэ гэсэн заалтуудад “Баривчлах” гэдэг ойлголт нь агуулгын хувьд: -тухайн этгээдийг албадан саатуулах буюу цагдан хорихын өмнө эрх зүйн зөрчил үйлдсэн болон үйлдсэн байж болзошгүй этгээдийн чөлөөтэй зорчих, бусадтай чөлөөтэй харьцах зэрэг халдашгүй байх хувийн эрхийг нь хязгаарлаж, эрх бүхий албан тушаалтны хяналтанд орсон үеэс эхлэн зохих байгууллагад хүргэх хүртэлх ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл “Баривчлах” ажиллагаа нь тодорхой эрх бүхий албан тушаалтны хяналтанд орсон үеэс эхлэн зохих байгууллагад хүргэх хүртэлх ажиллагааг хамаарах бөгөөд үүний дараагаар албадан саатуулах, цагдан хорих болон хорих шийтгэлүүд тодорхой үе шаттайгаар явагддаг билээ. Иймд “Баривчлах” гэдэг ойлголт нь шийтгэл биш, харин шийтгэх эсэхийг нь хянан шалгаж, тодруулахын тулд эрх бүхий байгууллагаас явуулж буй тодорхой төрлийн ажиллагааг илэрхийлж, өөртөө агуулсан ойлголт, нэр томьёо юм. Гэтэл энэ ойлголт нэр томьёог “шийтгэл” хэмээн буруугаар тайлбарлан ойлгож, салбар хуулиудад тусгасан буруу гажуудал оршсоор байна. Тухайлбал, Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн /1992 он/ 4 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил гаргасан этгээдэд дараахь захиргааны шийтгэл ногдуулж болно: 1.Торгох 2.Эрх хасах 3.Хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураах 4.Баривчлах” гэж заажээ. Ийнхүү Захиргааны хариуцлагын тухай хуульд “баривчлах” гэсэн ойлголт, нэр томьёо нь үндсэн агуулга, утга санаанаасаа гажуудаж олонтаа тусгагджээ. Мөн Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд: /2000 он/ “Баривчлах”гэдэг нэр томьёог шийтгэл гэсэн ухагдахуунаар буруу тодорхойлсон байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан “баривчлах” гэдэг ойлголт, нэр томьёоны агуулгыг буруу, гажуудуулж тусгасан хуулиуд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5