Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

533 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2001.12.20 Дугаар 02 Улаанбаатар хот Захиргааны хариуцлагын тухай хууль, Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Төрийн ордны 251 дүгээр өрөө Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Ж.Амарсанаа, Ч.Дашням, В.Удвал /илтгэгч/, Ц.Сарантуяа нарийн бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг, өргөдөл гаргагч иргэн П.Баттогтох, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Долгор нарыг оролцуулан Төрийн ордны Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны танхимд хийв. Нэг. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны иргэн П.Баттогтох Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “... хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” . ... Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ...” гэсэн заалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1988 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 43/173 дугаар тогтоолоор батлагдсан “Аливаа хэлбэрээр саатуулагдсан болон хоригдсон хүмүүсийг хамгаалах зарчмуудын цогц”-д а.”Баривчлах”

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5