Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

530 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зөрчиж буй хэрэг юм. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэ эрхээ эдэлдэг. Гэтэл Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурал төрийн дотоод гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэнэ” гэсэн нь “хязгааргүй бүрэн эрх”-ийг Улсын Их Хуралд олгож буй хэрэг биш юм” гэжээ. Мөн иргэн Н.Хайдав “Улсын Их Хурал тогтоол гаргаж Үндсэн хуулийг тайлбарлаж байгаа нь Үндсэн хуулийг “хэрэглэгч” болох Үндсэн хуулийн цэцэд албан ёсны тулгалт хийж буй хэрэг юм. Дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй байдаг төдийгүй Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлэх Үндсэн хуулийн заалт ч бий” гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбаатар “Шийдвэр гаргасан байгууллага нь тухайн шийдвэрээ тайлбарладаг эрх зүйн онолын ерөнхий ойлголтын үүднээс асуудалд хандах ёстой. Иймд Үндсэн хуулийг тайлбарлах эрх Улсын Их Хуралд хадгалагдаж байна” гэжээ. ХЯНАВАЛ: 1. Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудлыг тодорхойлсон Монгол Улсын Үндсэн хуулийн Хоринтавдугаар зүйл болон Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой Үндсэн хуулийн бусад заалтаас үзэхэд Монгол Улсын Үндсэн хуульд албан ёсны тайлбар хийх эрх хэмжээ Улсын Их Хуралд Үндсэн хуулиар олгогдоогүй байна. 2. Иймд Улсын Их Хурал Үндсэн хуульд тайлбар хийж байгаа нь уг тайлбар Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхээс үл хамааран Үндсэн хууль зөрчиж, олгогдоогүй эрх хэмжээг Улсын Их Хурал эдлэж байна гэсэн иргэн Д.Ламжав, Н.Хайдав нарын гомдлыг хангах үндэслэлтэй байна. 3. Иргэн Д.Ламжав, Н.Хайдав нарын өргөдөлд дурдсан Улсын Их Хурал Үндсэн хууль тайлбарлахдаа Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Дөчин долдугаар зүйлийн 1, 2, Тавьдугаар зүйлийн 1-ийн 4 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаранзургадугаар зүйл, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн Арванесдүгээр зүйл, Үндсэн хуулийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5