529 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн гэсэн заалтыг нэхэмжлэлд иш татаж, Үндсэн хуулийн энэ заалт зөрчигдөж байгаа гэсэн нь ойлгомжгүй, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих үүрэгтэй энэ байгууллагын үүргийг тов тодорхой заасан бөгөөд энэ заалтыг Улсын Их Хурал Үндсэн хуулийн тайлбар гаргасан асуудалтай шууд холбож үзэх үндэсгүй. Улсын Их Хурлаас тогтоолын хэлбэрээр гаргасан тайлбар нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг Цэц өнөөдөр шүүн хэлэлцэж байгаа нь үүргээ гүйцэтгэж Үндсэн хуулийн хяналтаа хэрэгжүүлж байгаагийн илрэл шүү дээ. Иргэн Н.Хайдав нь гаргасан нэхэмжлэлдээ: “Улсын Их Хурал Үндсэн хуулийн 25.1.1-ийн Улсын Их Хурал “хууль батлах, нэмэх, өөрчлөлт оруулах онцгой бүрэн эрхтэй”, 47.1-ийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 47.2-ын “ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, 64.2-ын “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн нь хуулийг эсрэг утгаар нь тайлбарлахыг оролдсон, эдгээр заалтууд нь харин ч Улсын Их Хурал хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгчийн хувьд өөрөө аутент тайлбар гаргах субъект гэдгийг нотолсон заалтууд байх юм. Монгол Улсын Үндсэн хуулийг тайлбарлах үүргийг Үндсэн хуулийн цэцэд ч /64.1/, Улсын дээд шүүхэд ч /ҮХ-ийн 50.1.4/ олгоогүй нь тодорхой. Ийм тохиолдолд Үндсэн хуулийн Гуравдугаар бүлгийн Хорьдугаар зүйлд: “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална. Иргэн Д.Ламжав, Н.Хайдав нарын нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгохыг хүсье” гэжээ. Иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож, мэтгэлцээний явцад хийсэн тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийг тайлбарлах эрхийг Үндсэн хуулиар ямар ч субъектэд олгоогүй байхад “олгогдоогүй бүрэн эрх”-ийг Улсын Их Хурал эдлэж байгаа нь хууль дээдлэх зарчмыг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5