531 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн Гучингуравдугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Монгол Улсын Их Хуралд Үндсэн хуульд албан ёсны тайлбар хийх эрх хэмжээ Үндсэн хуулиар олгогдоогүй байх тул Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2, Жаранзургадугаар зүйлийн 4 дэх заалтуудыг тайлбарласан Монгол Улсын Их Хурлын 1993 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 27 дугаар тогтоол, 2000 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар тогтоолууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хоринтавдугаар зүйл, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг зөрчсөн байна. 2. Улсын Их Хурал Үндсэн хууль тайлбарлахдаа Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2, Тавьдугаар зүйлийн 1-ийн 4, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул иргэн Д.Ламжав, Н.Хайдав нарын дээрх зүйлтэй холбоотой гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 3. Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Н.ЖАНЦАН ГИШҮҮД Ж.БЯМБАЖАВ Ж.БОЛДБААТАР Д.ЧИЛХААЖАВ В.УДВАЛ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5