528 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хийсэн техник ч энэ зарчимд нийцэж байх ёстой байдаг. Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхтэй гэж Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1-ийн 4-т заажээ. Энэ нь хуулийн албан ёсны тайлбарт хамаарах Үндсэн хуулийн цорын ганц ил заалт юм. Үндсэн хуулийг тайлбарлах эрхийг ямар ч этгээдэд олгоогүй байхад Үндсэн хуулийн албан ёсны тайлбар гарч байгаа нь уг тайлбар Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1-ийн 4 дэх заалтыг, улмаар Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэсэн Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байна. Парламент Үндсэн хуулийг албан ёсоор тайлбарлах нь ямар муу үр дагаварт хүргэж болохыг Улсын Их Хурлын 2000 оны 10 дугаар тогтоолын жишээнээс харж болно. Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд ямар ч асуудлыг санаачлан хэлэлцэж болохыг заагаад түүний онцгой бүрэн эрхийг дэлгэрэнгүй тооцсон бөгөөд энд Үндсэн хуульд албан ёсны тайлбар хийхийг зөвшөөрсөн заалт үгүй байна. Энэ нь Үндсэн хууль бол бусад хуульд албан ёсны тайлбар хийх бүрэн эрхийг өгдөг юм бол Үндсэн хуулийн шүүх болох Цэц буюу Улсын дээд шүүхээс өөр этгээдэд өгөх ёсгүй гэсэн Үндсэн хуулийн төрийн бүрэн эрхийг хуваарилах зарчмаас урган гарч буй зүй ёсны үр дагавар юм. Ийнхүү Үндсэн хуулийн албан ёсны дээр дурдсан хоёр тайлбар нь Үндсэн хуулийн 70. 1 болон 25 дугаар зүйлийн заалтыг зөрчиж байна” гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбаатар Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.Ламжавын нэхэмжлэлд дурдсан Үндсэн хуулийн 50.1.4 “Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхтэй” гэсэн заалт нь Улсын дээд шүүхэд Үндсэн хууль тайлбарлах эрх олгоогүй болохыг тодорхойлж байна. Нөгөө талаас хэдийгээр бусад хуулийн талаар тайлбар гаргах эрхийг Улсын дээд шүүхэд өгсөн ч гэсэн тэдгээр хуулийн талаар ч шаардлагатай бол Улсын Их Хурал өөрөө тайлбарыг гаргах эрхээ хадгалж үлдэнэ. 64.1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5