Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

527 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуультай нийцээгүй хуулийг хэрэглэхгүй байх механизмыг шүүгчдийн итгэл үнэмшлээр дамжуулан бүрдүүлсэн атал, шүүх эрх мэдлийн оргил хэмээх Цэцийн дунд суудлын хуралдаанаас тухайн эрх зүйн акт Үндсэн хуульд нийцээгүй байна гэсэн мэргэжлийн шийдвэр гарчихсан байлаа ч хамаагүй, Улсын Их Хурал болохоор түүнийг хэрэглэж болдог юм байна. Эндээс хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчим Улсын Их Хуралд хамаарахгүй болжээ гэж дүгнэхэд бүрэн болохоор байна. Улсын Их Хурал Үндсэн хуульд албан ёсны тайлбар хийж байгаа нь (уг тайлбар Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхээс үл хамааран) өргөдөлд иш татсан 50.1.4, 64.1, 70.1 заалтуудаас гадна, Үндсэн хуулиар тодорхойлсон Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн тухай Хоринтавдугаар зүйлийг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлж байгааг нотлон тайлбарлая: Үндсэн хуульд албан ёсны тайлбар хийх тухай асуудал Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх явцад хууль тогтоогчдын анхаарлыг татсаар ирсэн. Үндсэн хуульд албан ёсны тайлбар хийх эрхийг Цэцэд олгохыг НҮБ-ын Хүний эрхийн төв эрчимтэй зөвлөсөн боловч тэр үеийн парламент уг эрхийг Цэцэд олгоогүй, тэх тусмаа бусад этгээдэд олгоогүй түүхтэй. Энэ нь нэг талаас нэгэнт байнгын ажиллагаатай парламенттай болсон тул шаардлагатай үед хуулийн аргаар шийдвэрлэх бүрэн боломжтой болсныг тооцсон, нөгөө талаас Үндсэн хуулийн шүүх болох Цэц гэгч энэ шинэ этгээдэд албан ёсны тайлбар хийх эрхийг олгохоос болгоомжилсонтой холбоотой байх. Үндсэн хуульдаа албан ёсны тайлбар хийхийг зөвшөөрдөггүй улс бол ганц Монгол биш. Австри зэрэг нэлээд улс байдаг юм байна. Улсын Их Хурал Үндсэн хуульд албан ёсны тайлбар хийж байгаа нь түүнд олгогдоогүй бөгөөд хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэх үүднээс олгогдох ёсгүй эрхийг эдэлж байна. Тайлбарын үлдсэн хэсэгт бүрэн эрхээ ийнхүү хэтрүүлсэн явдал нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчихөд хүргэсэн гэдгийг нотлох болно. “Хувь хүн хуулиар хориглоогүй зүйлийг, төрийн байгууллага хуулиар зөвшөөрсөн зүйлийг хийж болно” гэсэн гүнзгий агуулгатай эрх зүйн зарчим байдаг. Энэ зарчим нь нэг талаас хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн, нөгөө талаас төрийн бүрэн эрхийг хязгаарлахад чиглэсэн байдаг. Үндсэн хууль болон бусад хуулийг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5