526 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл суусан ... “ гэдгийг Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураах өдрөөс өмнөх хуанлийн 5 жилийн хугацаанд тасралтгүй 6 сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй гэж ойлгоно. 2.“... Монгол Улсын уугуул иргэн ...” гэж Монгол Улсын харъяат эцэг, эхээс төрж, түүнээс хойш Монгол Улсын харъяат хэвээр байгаа хүнийг ойлгоно”. II. Үндсэн хуулийн Жаранзургадугаар зүйлийн 4 дэх заалтыг тайлбарлах тухай Улсын Их Хурлын 2000 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар тогтоолд: “1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаранзургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаранзургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно” гэж заасныг Үндсэн хуулийн цэц эдгээр асуудлаар маргааныг эцэслэн хянан шийдвэрлэж тогтоол гаргамагц зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно гэж ойлгоно; 2. ”Үндсэн хууль зөрчсөн тухай маргаантай холбогдох хууль, зарлиг, Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуулийн цэцийн тогтоол гартал хүчин төгөлдөр үйлчилнэ гэж ойлгоно” гэсэн нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн нэгдэх хэсгийн 4, Жарандөрөвдүгээр зүйлийн 1, 2, Далдугаар зүйлийн 1, Хорин тавдугаар зүйлийн 1-ийн 1, Дөчин долдугаар зүйлийн 1, 2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Улсын Их Хурал ийм байдлаар Үндсэн хуульд тайлбар хийж байгаа нь уг тайлбар Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхээс үл хамааран Үндсэн хуулийн дээрх заалтуудыг зөрчиж байна” гэжээ. Иргэн Д.Ламжав 2001 оны 3 дугаар сарын 13-нд Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэмэлт тайлбартаа: Улсын Их Хурлын 2000 оны 7 дугаар сарын 26-ний өдрийн 10 дугаар тогтоолыг хуулийн тодорхой заалттай харьцуулан үзвэл Улсын Их Хурал хууль дээдлэх явдлаас гадна хоцрох, тусгай хэм хэмжээг тогтоож өгснийг ажиглаж болно. Ердийн шүүхэд Үндсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5