525 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2001.03.23 Дугаар 01 Улаанбаатар хот Улсын Их Хурал Үндсэн хуульд тайлбар хийсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Төрийн ордны 251 дүгээр өрөө. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Ж.Бямбажав, Ж.Болдбаатар, В.Удвал /илтгэгч/, Д.Чилхаажав нарийн бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүү, өргөдөл гаргагч иргэн Д.Ламжав, Н.Хайдав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нарыг оролцуулан Төрийн ордны Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны танхимд хийв. Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Д.Ламжав, Чингэлтэй дүүргийн иргэн Н.Хайдав нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Монгол Улсын Үндсэн хууль батлагдснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Улсын Их Хурал, Үндсэн хуульд хоёр удаа тогтоол гарган тайлбар хийсэн билээ. I. Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь заалтыг тайлбарлах тухай Улсын Их Хурлын 1993 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 27 дугаар тогтоолд: 1.“... сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5