522 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2000 оны 23 дугаар тогтоолоор туршилтын хугацаанд эдгээр байгууллагад мөрдөх цалингийн сүлжээг баталсан нь Засгийн газар асуудлыг өөрийн бүрэн эрхийн хэмжээнд шийдвэрлэсэн юм. “Засаглалын шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан бөгөөд энэхүү гэрээг Улсын Их Хурлаас соёрхон баталсан болно. Уг гэрээний дагуу авах зээлийн хөрөнгийг төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийг боловсронгуй болгох, үр ашгийг нь дээшлүүлэх арга хэмжээнд зарцуулах юм. Энэхүү гэрээг соёрхон баталсан нь төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхтэй холбоотой арга хэмжээг Улсын Их Хурлаас дэмжиж байгааг нотолж байгаа бөгөөд уг гэрээний дагуу зарим байгууллага, тухайлбал, төрийн захиргааны албаны зөвлөл, Үндэсний статистикийн газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн хянан шалгах хороо, Үндэсний татварын ерөнхий газар Азийн хөгжлийн банкнаас нийт 5 сая ам.долларын зээл авч төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр туршилт хэрэгжүүлж эхлэх гэж байна. Олон улсын санхүүгийн байгууллагаас ямар нэгэн зээл авалгүйгээр Сангийн яам болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь үргүй зардлыг хэмнэх, өндөр өртөгтэй үйлчилгээнээс татгалзах зэрэг замаар өөрийн дотоод нөөц бололцоог ашиглан хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд ажиллагчдынхаа цалинг туршилтын хугацаанд нэмсэн нь Үндсэн хууль зөрчсөн асуудал биш бөгөөд энэ талаар гарсан Засгийн газрын шийдвэрүүд Улсын Их Хурлын эрх хэмжээнд халдаагүй гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9, 12 дугаар зүйлд Засгийн газар нь иргэдийн хөдөлмөр, ахуй, орон сууцны нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авч, төрийн албаны ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах үүрэгтэй болохыг тус тус заасан болно. Засгийн газрын 1999 оны 176 дугаар тогтоолын дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь нэмэлт хөрөнгө гаргахгүйгээр төсвийн сахилгыг дээшлүүлж, зардлыг хэмнэх замаар төрийн албан хаагчдын амьдралын баталгааг сайжруулах шат дараалсан ажлын эхлэл юм. Монгол Улсын Засгийн газар энэхүү туршилттай холбоотой асуудлыг 2000 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд амжилттай болсон гэж үзэн түүнийг улсын хэмжээнд туршин хэрэгжүүлэхээр тогтсон бөгөөд үүнтэй холбоотой хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болно. Энэхүү
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5