Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

523 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл арга хэмжээг хэрэгжүүлснээр иргэдийн орлогыг нэмэгдүүлэн аж амьдралыг нь дээшлүүлэх бололцоотой болох юм. Иймд дээр дурдсан Засгийн газрын тогтоолууд нь иргэн Чадраабалын бичсэнчлэн Үндсэн хууль зөрчсөн гэх ямар нэгэн үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэжээ. ХЯНАВАЛ: 1. Монгол Улсын Засгийн газар олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор 1999 оны 10 дугаар сарын 27-нд “Төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх туршилтын тухай” 176 дугаар тогтоол; 2000 оны 2 дугаар сарын 8-нд “Туршилтын хугацааг сунгах тухай” 22 дугаар тогтоол; “Туршилтын хугацаанд мөрдөх цалингийн сүлжээ батлах тухай” 23 дугаар тогтоолыг туршилтын тодорхой хугацаа заан баталжээ. 2. Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 176; 2000 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 22, 23 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Засгийн газрын 1999 оны “Төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх туршилтын тухай” 176; 2000 оны “Туршилтын хугацааг сунгах тухай” 22; “Туршилтын хугацаанд мөрдөх цалингийн сүлжээ батлах тухай” 23 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2; 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1; 46 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг; 45 дугаар зүйлийн 1 дэх хэсэг; 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. 2. Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хариу ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Н.ЖАНЦАН ГИШҮҮД Ж.АМАРСАНАА Ж.БОЛДБААТАР Ж.БЯМБАЖАВ В.УДВАЛ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5