Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

521 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хаагчийн зарим ажиллах нөхцөл баталгааг Засгийн газар өөрийн тогтоолоор зохицуулах оролдлого хийснээр Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт буй “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааг хуулиар тогтооно” гэсэн заалтыг зөрчиж байна. Тэрчлэн Засгийн газрын 2000 оны 23 дугаар тогтоолын 3 дугаар зүйлээр “…сарын цалингийн 60 хүртэл хувьтай тэнцэх урамшуулалт цалин олгох…” гэсэн ямар нэгэн хуулиар зохицуулагдаагүй эрхийг Засгийн газар дур мэдэн өөртөө олгосон байна. 5.Засгийн газар нь хуулиар тогтоосон эрх мэдлээ хэтрүүлж, хууль зөрчин хуулиас илүү “хүчтэй” тогтоол гаргаснаараа хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү өөртөө хадгалдаг төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын эрх мэдэлд шууд халдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Засгийн газрын эдгээр тогтоол нь ноцтой үр дагаварт хүрч болзошгүй тул яаралтай хянан үзэж, уг тогтоолуудыг хүчингүй болгож өгөхийг хүсье!” гэжээ. Цэцийн хуралдаанд Засгийн газраас ирүүлсэн тайлбарт “Төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх туршилтын тухай” Засгийн газрын 1999 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 176 дугаар тогтоол нь Сангийн яам болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт туршилт хэрэгжүүлэх хугацаанд батлагдсан төсвийнхөө зардлын зүйл ангийг байгууллагынхаа үйл ажиллагааны зориулалтаар шилжүүлэн зарцуулж байх эрхийг олгосон бөгөөд энэхүү тогтоол болон “Туршилтын хугацааг сунгах тухай” Засгийн газрын 2000 оны 22, “Туршилтын хугацаанд мөрдөх цалингийн сүлжээ батлах тухай” Засгийн газрын 2000 оны 23 дугаар тогтоолууд нь Улсын Их Хурлаас баталсан дээрхи хуультай зөрчилдөөгүй тул Засгийн газар иргэн Н.Чадраабалын өргөдөлдөө бичсэнчлэн Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй болно. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишгийг Засгийн газар тогтооно гэсэн бөгөөд уг зүйлийн 7, 8 дахь хэсэгт төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтооно гэж заасан байна. Иймээс 1999 оны 176 дугаар тогтоолоор туршилт хэрэгжиж байгаа байгууллагын хувьд Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан дээрх нэмэгдлүүдийн хэмжээг “0” байхаар тогтоосон,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5